Баянгол дүүргийн хүүхдүүдийн 91 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой

2015 оны 08 сарын 25

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон бусад албаны хүнтэй уулзаж, тус дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн өмнө тулгамдаж буй асуудалтай танилцсан байна.

Баянгол дүүрэгт энэ жил цэцэрлэгт хамрагдах 2-5 насны 18 мянга хүүхэд байгаа аж. Гэтэл тус дүүрэгт төрийн өмчийн 31, хувийн 51 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг, тэдгээрт 13 мянган хүүхэд л хүлээн авах боломжтой гэжээ.

Гэхдээ зарим эцэг, эх хүүхдээ өөр дүүргийн хувийн болон улсын цэцэрлэгт оруулж чаддаг. Энэ бүхнийг тооцоод дээрх хүүхдүүдийн 91 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэсэн тооцоо гаргаснаа албаныхан С.Одонтуяа гишүүнд танилцуулсан.

Тус дүүрэгт улсын болон нийслэлийн төсвөөр 2012 оноос хойш долоон цэцэрлэг ашиглалтад оруулжээ. Цаашид энэ тоог нэмэх боломжтой ч газар чөлөөлөх болон нөхөн олгох асуудал тодорхойгүйгээс хүлээгдэж байгаа аж.

Мөн концессын гэрээгээр шийдэх зарим ажил хүлээгдэж байгааг дүүргийн удирдлагууд хэлжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД