Г.Уянга: Би ийм зүйлээс хол байгаа

2015 оны 08 сарын 25

“Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МАХН, МҮАН-ынхан дотроо 70:30 харьцаагаар хуваарилалт хийх зарчимтай юм билээ. Энэ ёсоор гурван сайдын квотын нэг нь МҮАН-д ногдож буй.

МҮАН-ынхан уг квотдоо “Шударга ёс” эвслийн ахлагч Н.Батцэрэгийг санал болгож буй гэх мэдээлэл бий. Эвслээс Шадар сайдад Н.Батцэрэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад З.Баянсэлэнгэ, Барилга, хот байгуулалтын сайдад Ц.Оюунбаатарыг санал болгохоор тохирсон гэх.

Тэгвэл МҮАН-ын дарга М.Энхсайхан өөрийн намын нэг квотод гишүүн Г.Уянгыг зүтгүүлж байгаа талаар зарим сайтад мэдээлсэн. Энэ талаар Г.Уянга гишүүнээс тодруулахад “Би сайдын томилгоо тойрсон асуудлаас хол байгаа. Мэдсэн юм алга. 10 хоног биеэ эмчлүүлээд гарч ирлээ” гэлээ.

“Шударга ёс” эвслийнхэн өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр зар түгээж, 30 минутын турш хүлээлгэснийхээ эцэст хойшлуулсан юм.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөлөгч сайд нарын нэрийг намрын чуулган хүртэл өргөн барих боломжгүй болсон тухай мэдээлснийг тэд мэдээгүй байсан бололтой.

Эвслийн бүлгээс “Сая Засгийн газраас мэдээлэл хийсэн юм байна. Бид мэдээллээ хойшлуулж байна” гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.28.159 neg l hol bj biye emchluulsen hun zail zail