Ж.ТЕРРИ БАГТАА ҮЛДЭВ

2015 оны 08 сарын 24

Ахмад хамгаалагч Жэйсон Терри “Хьюстон Рокетс” багт үлдэхээр шийдсэн байна. Түүнийг багтайгаа гэрээ хийхээр ярилцаж байх үеэр “Нью Орлеанс Пеликанс” баг авахаар эрчимтэй хөөцөлдөж эхэлсэн юм.

Мөн Данте Эксамаа гэмтэлд алдсан “Юта Жазз” баг ч өрсөлдөөнд нэгдээд байсан. Тай Лоусонг авчирсан болохоор Жет өөр шийдвэр гаргаж магад хэмээн “Пеликанс” найдаж байжээ.

Гэвч тэдний хүлээлт талаар болж Жэйсон Терри “Хьюстон Рокетс” багтай ахмад тоглогчийн хамгийн бага цалингаар буюу 1.5 сая долларын гэрээгээр үлдэхээр болсон байна.

Өнгөрсөн улиралд долоон оноо, 1.9 дамжуулалтыг дунджилсан Терри, Патрик Беверлиг гэмтсэний дараа гарааны холбогч болж, улмаар тоглох минут, авах оноо нь нэмэгдсэн билээ.

Терри хэдийгээр 37 настай боловч оноо авах чадвартай хэвээрээ гэдгээ батлан харуулсан юм. Карьертаа 1213 тоглолтыг таван багийн өмнөөс хийсэн Терри холын зайн шидэлтийнхээ тоогоор бүх цаг үеийн жагсаалтанд гуравт бичигддэг тоглогч юм.

Тэрбээр 14.8 оноо 4.2 дамжуулалтыг 16 улирал тоглохдоо дунджилжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД