“ЭРЧИМ БОНД”-ЫН ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

2015 оны 08 сарын 23

Голомт банкны андеррайтераар нь ажилласан Монголын анхны даатгагдсан бонд болох Эрчим бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2015.08.12-2015.08.21-ний хооронд амжилттай явагдаж дууслаа.

Тус бондыг 10.000 төгрөгийн нэрлэсэн үнэ, жилийн 18.5 хувийн хүү, 6 сарын хугацаатайгаар олон нийтэд нээлттэй санал болгосон бөгөөд эрэлт нь 2,4 тэрбум төгрөгт хүрч нийлүүлэлтээсээ 4,7 дахин давсан нь хөрөнгийн зах зээлд маш эрэлттэй бүтээгдэхүүн болж чадсаныг харуулж байна.

Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хэрэгжсэний дараа тус бондыг хоёрдогч зах зээлд арилжих юм.

Эрчим бондыг гаргагч Эрчим Инженеринг ХХК нь 1999 онд байгуулагдсан. Эрчим хүч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, нийлүүлэлт, суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбартаа тэргүүлэгч, анхдагч компаниудын нэг юм. Бондын хөрөнгөөр тендерийн ажлын гүйцэтгэл, төслийн үйл ажиллагааг санхүүжүүлэх учир эргэн төлөлтийг төслийн санхүүжилтээс хийх юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД