Н.Алтанхуяг: Надаас уучлал гуйхыг шаардаж Байна

2015 оны 08 сарын 21

“Transparency international” олон улсын байгууллагын албан ёсны цахим хуудаст энэ сарын 13-нд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Өршөөлийн хуулийг батлуулж, гэмт хэргийн ул мөрөө цэвэрлэсэн гэсэн утгатай мэдээлэл гарсан юм байна.

Мөн Ерөнхий сайд асан өмнө нь АТГыг татан буулгах тухай хуулийн төсөл санаачилж байсан хэмээн онцолжээ. Уг мэдээлэлд гишүүн Н.Алтанхуяг хариу няцаалт хийж, дээрх байгууллага руу мэдэгдэл илгээжээ.

Үүнд “Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага нь УИХ бөгөөд улсынхаа дотоод хэргийг хэнээс ч асуулгүй шийдэх эрхтэй. Мөн аливаа хуулийг ганцхан гишүүн баталдаггүй.

Миний бие АТГ-ыг татан буулгах төсөл санаачлаагүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх болон Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилсан.

Гэвч хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдсан. Мөн миний бие одоог хүртэл ямар нэг гэмт хэрэгт холбогдон шалгагдаагүй болно” гэжээ.

Дээрх байгууллагын мэдэгдэл эрхэм гишүүний нэр төрд халдан, гүтгэсэн байгаа тул энэ сарын 25- ны дотор багтаан тайлбар ирүүлж, уучлал гуйхыг шаарджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.121 Зов шуудээ. Гадныхан заахдаа эхлээд учрыг нь тунгаах естой.
49.0.161.110 эв эе чухал. монголчуд үнэнийг олоход л эеэ
103.26.194.151 zavaan yumnuud, manaihan dotroosoo l ed naraar bichuulj baigaa doo
27.123.214.120 Gadnii baiguullaguud jinhene yas hayaj hagarlan butargah gej oroldoj baina shu
124.127.168.83 zov gadnii pizda nar hagalj butargana shuu
203.181.244.253 Salaavch ogii doo