Зүүн хойд Азийн зургаан орон бүгд цуглав

2015 оны 08 сарын 21

Зүүн хойд Азийн аялал жуулчлалын хурал манай улсад өчигдөр эхэллээ. Өнөөдөр өндөрлөх энэхүү хурлын дэлгэрэнгүйг хурлын ерөнхий зохион байгуулагч “Нью жуулчин” группийн ерөнхийлөгч Ш.Нэргүйгээс тодрууллаа.

-Энэ хурлын гол зорилго юу вэ?

-Зүүн хойд Азийн аялал жуулчлалын 11 дэх хурлыг Монгол Улсад зохион байгуулах шийдвэрийг 2014 онд Японы Китакиүшү хотод гаргасан.

БОНХАЖ-ын яам, ЗДТГ, МҮХАҮТ, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй эл хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Япон, Өмнөд болон Хойд Солонгос гэсэн зургаан орон оролцож байна.

Энэхүү уулзалт “Олон улсын хурал зөвлөгөөн, тэмдэглэлт үйл явдал, үзэсгэлэнгийн зах зээл” сэдвээр явагдаж байгаа.

Зүүн хойд Азийн орнуудад аялал жуулчлал хөгжүүлэх хүчин чармайлтаа нэгтгэн, мэдээлэл, судалгаа, туршлага солилцох, бүс нутгийн аялал жуулчлалын маркетингийг хөгжүүлэхийн төлөө зорьж байна.

-Хурлын онцлог юу вэ?

-200 гаруй төлөөлөгч оролцож байна. Монгол Улсад болж буй аялал жуулчлалын хамгийн том хурал юм.

Гадаадаас эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, аялал жуулчлалын хувийн хэвшлийнхэн болон оюутан сурагчдыг багтаасан 120 гаруй хүн ирсэн.

Өмнөх уулзалтад зургаан орон бүгд цуглаж байгаагүй. Энэ удаа Өмнөд Солонгос оролцож буйгаараа онцлогтой болж байна.

Э.ДОЛГОРСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД