Рияд МАХРЕЗ

2015 оны 08 сарын 20

1991 оны хоёрдугаар сарын 21-нд Францын Марсель хотод төрсөн. Биеийн өндөр 179 см, жин 61 кг. Английн “Лестер Сити” болон Алжирийн шигшээ багийн жигүүрийн хагас хамгаалагч.

Тус улсын иргэн болжээ. Махрез Францын “Кимпер” клубээс хөлбөмбөгчний замналаа эхлүүлсэн бөгөөд “Гавр” хэмээх багт дөрвөн улирал хүчин зүтгэсэн юм.

Ингээд 2014 оны нэгдүгээр сарын 11-нд Английн “Лестер Сити” клубтэй 3.5 жилийн гэрээ байгуулав. Өнгөрсөн улиралд тэрбээр багтайгаа Премьер Лигт 30 тоглолт хийж ердөө дөрөвхөн гоол оруулсан.

Харин Рияд шинэ улирлыг урамтайхан эхлүүлж, хоёр тулаанд гурван гоолоор эсрэг багийн хаалгыг мялаагаад байна.

Тэрбээр шигшээ багтаа 2014 оноос хойш 16 тоглолт хийж гурван гоол оруулаад байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД