Нэр бүхий үнэт цаасны компаниудын эрхийг хязгаарлав

2015 оны 08 сарын 10

Монголын хөрөнгийн биржээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нэр бүхий үнэт цаасны компаниудын эрхийг хязгаарласан байна. Тодруулбал, Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх заалт, “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Дүрмийн VIII зүйлийн 8.10.11 дэх заалт, “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн “Гишүүнчлэлийн журам”-ын наймдугаар зүйлийн 8.1.3.4 дахь заалтыг тус тус үндэслэн гүйцэтгэх захирлын энэ сарын 10-ны өдрийн 230 тоот тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нэр бүхий найман компанийн арилжаанд оролцох эрхийг өнөөдрөөс эхлэн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх хүртэл хугацаанд хязгаарлах арга хэмжээ авлаа.

Үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг хязгаарлах гишүүн компаниудын жагсаалт:

1. Гранддевелопмент ХХК
2. Лайфтайм инвестмент ХХК
3. Нэйшнл секюритис ХХК

4. Өндөрхаан инвест ХХК
5. Санар ХХК
6. Таван богд ХХК
7. Эм Даблью Ти Эс ХХК
8. Эф Си Экс ХХК

 Г.Жаргалмаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД