Туркойз хилл ресурс компани 600-700 мянган унци алтны баяжмал үйлдвэрлэнэ

2015 оны 08 сарын 10

Оюу толгой” компаниас энэ оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцуулсан байна. Түүнд дурдсанаар тайлант хугацаанд 189.800 тонн баяжмал борлуулж, 421.3 сая ам.долларын нийт орлого олсон бөгөөд баяжмалын борлуулалт нь өмнөх улиралтай харьцуулбал 1.2 хувиар буурсан байна. Энэ нь алтны үнэ буурсантай холбоотой бөгөөд үүнийг баяжмал борлуулалтын өссөн үзүүлэлтээр хэсэгчлэн нөхсөн хэмээн мэдэгджээ.

Харин баяжмалын үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн улирлынхаас 64.6 хувиар өссөн нь баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэл 20.1 хувиар нэмэгдэж, хүдрийн агуулга өндөр байсантай холбоотой хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа аж. Энэ нь тус компанийн баяжмалын үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм байна.

Түүнчлэн Туркойз хилл ресурс компани энэ онд Оюу толгойгоос 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алтны агуулгатай баяжмал үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалж байна.

Г.Жаргалмаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД