Анхны 100 хувь даатгагдсан компанийн бондыг арилжаална

2015 оны 08 сарын 10

Анхны 100 хувь даатгагдсан компанийн бонд арилжигдахаар болжээ. Тодруулбал, Монголын хөрөнгийн бирж болон Монголын даатгагчдын холбоо өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажилласны үр дүнд анхны 100 хувь даатгагдсан компанийн бонд Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэн арилжаалагдахаар болсон талаар холбогдох албанаас мэдээлэв.

Энэхүү даатгагдсан компанийн бондыг үнэт цаасны зах зээлд анхлан нэвтрүүлэхээр "Эрчим инженеринг" ХХК Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид "Эрчим бонд" өрийн хэрэгслийг бүртгүүлэн олон нийтэд нээлттэй арилжаалахаар боллоо. Түүнчлэн тус үнэт цаасны андеррайтераар "Голомт банк", "Голомт секюритиз" ажиллаж, "Соёмбо даатгал" уг үнэт цаасыг 100 хувь даатгасан байна.

Г.Жаргалмаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД