ЗАЛУУЧУУД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХИЙГ УРИАЛАН БҮЖИГЛЭЛЭЭ

2015 оны 02 сарын 16

Монголын “flash mob” бүжгийн холбооны 200 гаруй залуу өнгөрсөн 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд байрлах “Дүүхээ 2” төвийн өмнө утааны эсрэг үзэл бодлоо илэрхийлэн бүжиг хийж байсан.  Тэгвэл тэд энэ удаад сар шинийн баярыг тохиолдуулан “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” уриатайгаар шинэхэн байгуулагдсан “Содон” хорооллын өмнөх талбайд бүжиглэлээ.

Энэ удаагийн арга хэмжээнд 500 гаруй залуу оролцон бүжиглэж үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, дотоодын бараа бүтээгдэхүүнээрээ нэг нэгэндээ бэлэг барьж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа ажээ. Арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар санаачлан дэмжиж ажиллалаа.