Улсын III төв эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

2015 оны 02 сарын 16

П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг хонин жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа.Шагналыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П. Цагаан, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын албаны хүмүүс гардуулжээ.

Харин хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир эмнэлэгийнхээ 60-н жилийн ойн медалиар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П. Цагаан, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарыг шагнасан аж.