Н.Төрбат агсны нэрэмжит “Цодгор хүү-2015” тэмцээний аваргууд тодорлоо

2015 оны 02 сарын 13

Спортын мастер Нямаагийн Төрбат агсны нэрэмжит “Цодгор хүү-2015” тэмцээн энэ сарын 11-12-нд боллоо. Монголын хүүхдийн ордон, “Хаатил” ХХК, “Урамтай шатар” холбоо хамтран зохион байгуулсан тус тэмцээнд аймаг орон нутаг, Нийслэлээс шалгарсан 230 өсвөрийн шатарчин найман насны ангилалд Швейцарь системээр долоон өрөг тоглов.

Тэмцээний 4-5 насны ангилалд охидоос “Төр Монгол” клубийн Г.Энх-Уянга, хөвгүүдээс Г.Зэв , 6-7 насанд 33-р сургуулийн сурагч Д.Өнөрзул, “Урамтай шатар” клубийн Э.Амгалантэнгис, 8-9 насанд 30-р сургуулийн сурагч Г.Энхчимэг, “Цэцэн нүүдэл” клубийн Л.Очирбат, 10-11 насанд “Дагшаа хүү” клубийн Б.Алтантуяа, “Хан Хөхий” клубийн С.Чингүүн нар түрүүллээ.

Шилдэг дасгалжуулагчаар “Төр Монгол” клубийн Ц.Батболд шалгарсан бол ивээн тэтгэгчийн тусгай шагналыг Орхон аймгаас оролцсон хамгийн бяцхан шатарчин Б.Ерөөлт авлаа.

Тэмцээний дүн

4-5 нас охид:
1.Г.Энх-Уянга/Төр Монгол/ 2. М.Мөнхгэрэл /Төгс нүүдэл/ 3.Э.Маналжин /Төгс нүүдэл/ 4. Б.Мишээл /Хэнтий аймаг/ 5.Б.Хүслэн /Дархан-Уул аймаг/

4-5 нас хөвгүүд:
1. Г.Зэв /БНД-Төр Монгол/ 2.Г.Сугарбаяр /Хэнтий аймаг/ 3. Б.Өсөхбаяр /Цэцэрлэг/ 4. Б.Одбаяр /БНД- Төр Монгол/ 5. Б. Хас-Очир /Төгс нүүдэл/

6-7 нас охид:

1.Д.Өнөрзул /33-р сургууль/ 2.Б.Энхлэн /БНД/ 3.Э.Одмаа /13-р сургууль, МХО/ 4.А.Аззаяа /Уран нүүдэл/ 5.Г.Энхмаа /Говьсүмбэр/

6-7 нас хөвгүүд:

1.Э.Амгалантэнгис/Урамтай шатар/ 2.Э.Азжаргал /УБ/ 3.Н.Өнөболд /84-р сургууль/ 4.А.Очир-Эрдэнэ /БНД-Төр Монгол/ 5.Б.Баасанцэнгэл /Алаг морьт/

8-9 нас охид:

1.Г.Энхчимэг /30-р сургууль/ 2.Б.Амин-Эрдэнэ /Сэлэнгэ аймаг/ 3.Г.Халиунаа /Дорноговь/
4.Б.Энхсаран /Гобичесс/ 5.Ж.Мичид /Гобичесс/

8-9 нас хөвгүүд:

1.Л.Очирбат /ЧД-Цэцэн нүүдэл/ 2.Ч.Эрхэмбаяр /БНД-Төр Монгол/ 3.Т.Лувсандамдин /Сүхбаатар аймаг/ 4.М.Амилал /Хан Хөхий/ 5.Б.Эрхэс /Зууны шатар/

10-11 нас охид:

1.Б.Алтантуяа /Дагшаа хүү/ 2.Э.Удвал /МХО/ 3.Н.Цогзолмаа /Хос мастер/ 4.Г.Маралгуа /БНД-Төр Монгол/ 5.Э.Номин /УБ/

10-11 нас хөвгүүд:

1.С.Чингүүн /Хан Хөхий/ 2.Н.Батболд /МХО/ 3.Д.Батсүрэн /Орхон сургууль/ 4.Э.Батжаргал /Орхон аймаг/ 5.Ч.Чингүн /Хан Алтай/