“Art & Craft-Япон улс бол бидний анд” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болно.

2015 оны 02 сарын 13

Хоёрдугаар сарын 16-ны өдөр, Хүүхдийн урлан бүтээх төвд, Монгол, Японы найрамдалт харилцааг харуулсан “Art & Craft-Япон улс бол бидний анд” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болно. Уг үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Хүүхдийн урлан бүтээх төв, хамтран зохион байгуулагчаар Японы Элчин сайдын яам, дэмжигч байгууллагаар Монгол, Японы найрамдлын нийгэмлэг ажиллаж байна. 

Үзэсгэлэнд хоёр орны найрамдалт харилцаа болон япон соёлын сэдвээр Хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйлангийн сурагчид болон мэргэжлийн уран бүтээлчид болох багш нарын бүтээсэн уран зураг, сийлбэр, хүүхэлдэй гэх мэт 80 орчим бүтээл тавигдана. Түүнчлэн, Японы Элчин сайдын яамнаас үкиё-э зураг болон хина хүүхэлдэй зэрэг 10 бүтээл үзэсгэлэнд тавигдах юм.

Сурагч хүүхдүүдийн бүтээл дотроос шилдэг бүтээлийг шалгаруулж Япон улсын Элчин сайдын нэрэмжит шагналыг гардуулах болно.