Өвлийн II наадамд амжилттай оролцсон баг тамирчдаа хүлээн авч уулзлаа

2015 оны 02 сарын 12

Канад улсын Кюбек хотноо зохион байгуулагдсан Дэлхийн ахмад тамирчдын өвлийн II их наадамд амжилттай оролцсон баг тамирчидаа өнөөдөр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.  Өвлийн спортын II наадамд Монголын ахмад тамирчид анх удаа оролцож эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн билээ.  Энэ удаагийн өвлийн спортын II их наадамд ОУХМ Л.Алтанцэцэг 500, 1000, 1500 метрийн зайнд алтан медаль, Спортын мастер Н. Эрдэнэтуяа 500, 1000, 1500 метрийн зайнд хүрэл медаль, ОУХМ Б. Сансарбилэг 500 метрт алт, 1500 метрт хүрэл медаль, Спортын мастер Ц. Батбаяр шорт трекийн төрлөөр 500 метрт хүрэл медаль, гүйлтийн цанын төрлөөр ОУХМ Д.Энхээ 10 км-т мөнгөн медаль, цанын буухиа гүйлтэнд ОУХМ Д.Очирсүх мөнгөн медаль авч Монгол Улсын баг тамирчид алт 4, мөнгө 2, хүрэл 5 нийт 11 медаль авсан юм.  Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба амжилт гаргасан  тамирчиддаа баяр хүргээд “Монгол Улсын Засгийн газраас ахмадууд, ахмад тамирчдын дунд биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаагийн дотор Дэлхийн ахмад тамирчдын өвлийн II их наадамд оролцох баг тамирчдад наадамд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоолоор Олон улсын ахмадын спортын наадмыг зохион байгуулахаар шийдвэр гарсан Энэхүү наадмын Эрүүл мэнд, спортын яамны төсвөөс дэмжлэг үзүүлэн санхүүжүүлж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах болно. Иргэдийн дунд явган аялал, алхалтаар хичээллүүлэх орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор улсын хэмжээнд явган аялал, алхалтын зам, дугуйн зам зэргийг байгуулан иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчин нөхцөлөөр хангах ажлыг амжилттай эхлүүлэн ажиллаж байна. Та бүхэнд спортын өндөр амжилт хүсч хойч үеийн залууст биеийн тамир, спортын ач тусыг сурталчилан таниулж, эрч хүчтэй, эрүүл энх байхыг хүсэн ерөөе” гэсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД