Пауэрлифтингийн улсын аваргууд тодорлоо

2015 оны 02 сарын 07

  Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос(МПНХ) 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Спортын төв ордонд хоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хүчний гурван төрөлт буюу суулт, шахалт, таталтын төрөлд болдог тус тэмцээнийг энэ жил “Чемпионс” клуб ивээн тэтгэн явууллаа. Тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллаар болж, 24 байгууллагын 169 тамирчин нийт 23 жинд 300 багц медалийн төлөө өрсөлдөв. Тэдний дунд Ази тивийн аварга, Дэлхийн цом, ДАШТ-ий алтан медальт, ОУХМ Ш.Алтанбагана, залуучуудын ДАШТ-ий хэвтээ шахалтын аварга О.Баярбаатар нарын шилдэг тамирчид багтсан юм.

Мөн энэхүү спортоор хичээллэж буй 60 наснаас дээш гарсан ахмад тамирчид ч оролцжээ.  Тэмцээний үеэр улсын рекордыг насанд хүрэгчдийн ангилалд гурван тамирчин суулт, таталтад шинэчлэн тогтоолоо.  

  105 кг: Суулт Х.Энхболд 380 кг (“Стронг” клуб) 

+120 кг: Суулт Б.Алтангэрэл 405 кг (“Хар хорин” клуб) 

-120 кг: Таталт С.Батхүрэл 307,5 кг (“Дархан хүчтэн” клуб) тус тус тогтоосон байна. 

Энэ жилийн улсын аваргад амжилттай оролцогчдоос ирэх долдугаар сард Хонгконгт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулсан юм. Тэмцээний шилдэг шүүгчээр З.Мөнх-Эрдэнэ тодорсон байна.  Гурван төрлийн нийлбэр дүнгээр улсын аварга болсон тамирчдыг танилцуулья: 

Залуучууд:    

  74 кг: А.Бердмурат (“Финикс” клуб) – 737.5 кг  

   83 кг: Ж.Саруул-Эрдэнэ (Налайх) – 672,5 кг    

-93 кг: О.Отгонбаяр (Төв аймаг) – 580 кг    

+93 кг: А.Нямдорж (“Стронг” клуб) – 720 кг 

Насанд хүрэгчид:     

59 кг: П.Отгонбаяр (Төв аймаг) – 520 кг   

  74 кг: Д.Амарбат (Орхон аймаг) – 740 кг    

93 кг: Т.Амарзаяа (“Хархорин” клуб) – 835 кг    

105 кг: Х.Энхболд (“Стронг” клуб) – 945 кг (Улсын рекордч)   

 -120 кг: Т.Сайфолла (“Финикс”) – 925 кг   

  +120 кг: Б.Алтангэрэл (“Хархорум”) – 970 кг (Улсын рекордч) 

Мастер -1 (40-49 нас)     

74 кг: С.Энхбат (“Тайхар”) – 605 кг   

  83 кг: Г.Насанбат (Орхон) – 597,5    

93 кг: Д.Мөнх-Эрдэнэ (“Champions”) – 780 кг 

Мастер -2 (50-с дээш нас)    

  70 кг: А.Дуулга (“Алагтай цэцээ” клуб) 350 кг    

80 кг: Д.Намхайдорж (“Алагтай цэцээ” клуб) 510 кг    

90 кг: Ц.Маамчулуун (“Алагтай цэцээ” клуб) 575,5 кг-аар улсын аварга цолыг тус тус хүртлээ. 

Дашрамд дуулгахад, Пауэрлифтингийн спорт 2018 оны Азийн наадмын хөтөлбөрт багтаад байна. Мөн долдугаар сард хэвтээ шахалтын, есдүгээр сард өсвөр үе, эмэгтэйчүүдийн УАШТ-үүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.