Оюутнууд сар шинээр дөрвөн хоног амарна

2015 оны 02 сарын 06

Томоохон их дээд сургуулийн оюутнууд сар шинээр 4 хоног амрахаар болжээ. Тухайлбал, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, гэх зэрэг сургуулийн өвлийн амралт дуусч хичээлдээ ороод байгаа юм. Тиймээс эдгээр сургуулийн оюутнууд сар шинээр 4 хоног амрах зохицуулалтыг хийсэн байна.  Харин оюутнууд битүүний өдөр амрах эсэх нь тодорхой болоогүй байгаа аж.