Ж.Батзандан: Иргэдийн саналыг тусгаагүй элдэв төслүүдийг УИХ-аар хэлэлцэх нь зохимжгүй

2015 оны 01 сарын 26

  УИХ- ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр цаг сунган хуралдуулахаар болсон. Яг одоо  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт хариулт үргэлжилж байна.

Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төсвийн тодотголтой хамт өргөн баригдсан хуулиуд нийгэмд асар их бухимдал үүсгэлээ. Үүний гол шалтгаан нь Засгийн газар хуулийн төслүүдийг өргөн барихдаа олон нийтийн хэлэлцүүлэгүүдийг хангалттай хийгээгүй,иргэдийн санал бодлыг сонсоогүйтэй  холбоотой. Иймээс Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн нэлээд нь буцаж байна. Багагүй засвар орохоор боллоо. Гэхдээ инновацийг дэмжих сан, газрын тосны сан зэрэг үрэлгэн сангуудыг татан буулгаж, тодорхой албан тушаалтнуудыг цомхотгож  улсын төсөвт хэмнэлт үүсгэж  байгаа нь сайн хэрэг.  Ер нь цаашид Засгийн газраас  олон нийтийн хэлэлцүүлэг хийгээгүй, иргэдийн санал, үйлчдвэрчний эвлэлийн зөвлөмжийг оруулаагүй төслүүдийг УИХ-аар хэлэлцэх нь зохимжгүй” гэж  тэрээр хэллээ.