Хятад улс Америк тахианы мах импортлохыг хоригложээ

2015 оны 01 сарын 22

БНХАУ-ын Засгийн газрын зүгээс Америкийн нэгдсэн улсаас өндөг, шувууны гаралтай бүтээгдэхүүнийг импортлоход хориг тавьснаа зарлалаа. Номхон далайн зэрлэг шувууд болон Америкийн шувууны аж ахуйд хоруу чанар өндөртэй шувууны томуугийн вирус илэрч байгаа учраас ийнхүү хориг арга хэмжээ авч байна. Шувууны томуугийн нейраминидаза уургийн N1, N2 гэсэн хэв шинжүүдийг агуулсан вирус нь хүн амын дунд түргэн тархаж, H5 вирус нь эмгэг үүсгэх буюу хоруу чанар өндөртэйд тооцогддог байна.

БНХАУ өндөг, шувууны мах импортлохыг хориглосноор Америкийн нэгдсэн улс томоохон зах зээлээ алдаж байна. Америк тахиа, нугас болон цацагт хяруулын мах, махан бүтээгдэхүүний гол зах зээл нь Хятад улс болдог юм. Өнгөрсөн оны 11-р сараас 1-р сар хүртэлх хугацаанд Хятадын зах зээл дээрх АНУ-ын экспорт бараг 272 сая долларт хүрч байжээ.

Америк гэсэн тодотголтой тахианы мах Монголын зах зээл дээр их хэмжээгээр зарагдаж байгаа нь манай улсын хувьд ч аюул ойрхон байгааг сануулж байна.

Эх сурвалж: www.worldpoultry.net