Өнөөдөр 2015.01.14 Буд гариг

2015 оны 01 сарын 14

Аргын тооллын нэгд үгээр сарын 14, Буд гариг. Билгийн тооллын 24, Салхины эх одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 08.33 цагт мандан, 17.17 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгад, цэрэг, цагдаагийн үйл хийх, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.