Өнөөдөр 2015.01.13 Ангараг гариг

2015 оны 01 сарын 13

Аргын тооллын нэгд үгээр сарын 13, Ангараг гариг. Билгийн тооллын 23, Тэргүүн дагуул одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 08.34 цагт мандан, 17.16 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөх өд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.