Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзлаа

2014 оны 12 сарын 31

  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны сүүлчийн өдөр бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцсон юм.  Өнгөрч буй 2014 онд эдийн засаг хүнд байсан ч чармайн ажилласан бизнес эрхлэгчиддээ Ерөнхий сайд талархал илэрхийлээд өнөөгийн хүндрэлээс гарах гарц нь бидний хамтын ажиллагаа гэдгийг хэллээ.

Мөн тэрээр Засгийн газраас бизнесийн таатай орчныг бүрдүүлэх тал дээр бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Юуны түрүүнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өмчийн тухай хууль, Татварын  багц хуулиудыг  УИХ-аар батлуулахад онцгой анхаарна гээд бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонслоо. Уулзалтыг зохион байгуулсан МҮХАҮТ-ын Ч.Лхагважав  “Эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар, бизнес эрхлэгчид хамтдаа туулж гарна. Ойрын зургаан сарын дотор хүндрэлийг даван туулах эхний алхмуудаа хийнэ. Баялаг бүтээгчидээ санхүү, эдийн засгийн эрх чөлөө өгч бололцоо олговол бид эдийн засгийн хүндрэлээс гарах гол хүчин болж чадна” гэлээ.                 

Эцэст нь Ерөнхий сайд энэхүү уулзалтыг сар бүр тогтмолжуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.43 Та юу гэж бодож байна ...Нээрээ л үнэн , тэнэг мулгуу улс төрчидтэй учраас л энэ хямрал үүссэн
89.24.231.26 Tenegt , gej helie, bussiness erhlegchid buruugiu, ta nariin mulguu teneg geree, uls toriin sheedel buruutai