Өнөөдөр 2014.12.27 Билгийн тооллын 6

2014 оны 12 сарын 27

Аргын тооллын 12 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын . Шувуун хушуут одтой,  хар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, орой 17 цаг 06 минутанд жаргана.  Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг  сайн ба гахай хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө, зүс сайжирна.