Шувууны томуугийн А(H7N9) вируст халдвараар 5 хүн нас баржээ

2014 оны 12 сарын 26

  12 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-д шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барсан байна. Өвчлөгсөдийн дундаж нас 52.3 бөгөөд өвчлөл Шанхай, Жинхуа, Өрөмч, Донгуан, Янчинг зэрэг хотуудад бүртгэгдсэн байна.  Иймд иргэд та бүхэн БНХАУ-ын дээрх хотуудад зорчихоор бол шувууны аж ахуйд очихгүй байх, шувууны мах, өндөр зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх, импортлохгүй байхыг анхаарахыг зөвлөж байна.