2014 оны 12-р сарын 26-ны 12-18 цаг хүртэл Улаанбаатарт

2014 оны 12 сарын 26

 Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 10 градус хүйтэн байна. 

11 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийгшил 67 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:     

Говийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс ,бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.  

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.