БНСУ-ЫН Элчин сайдыг хүлээн авч уулзав

2014 оны 12 сарын 25

 Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ро-г хүлээн авч уулзав.  Уулзалтын үеэр ирэх онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, хоёр орны Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиров.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД