Улаанбаатарт багавтар үүлтэй 7 градус хүйтэн байна

2014 оны 12 сарын 25

2014 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.