УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Олон улсын эдийн засаг судлалын хүрээлэн”-ийн захирлыг хүлээн авч уулзав

2014 оны 12 сарын 24

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Өмнөд Солонгос улсын “Олон улсын эдийн засаг судлалын хүрээлэн”-ийн захирал, доктор Ли Жэй Ёнийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Тус хүрээлэн нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Өмнөд Солонгос улсын эдийн засгийн гадаад бодлогын асуудлаар Засгийн газарт зөвлөгөө өгдөг байгууллага  юм. Уулзалтын эхэнд Ж.Батзандан гишүүн  ноён Ли Жэй Ёнийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол-Солонгос хоёр улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Ноён Ли Жэй Ён хэлэхдээ Солонгос улсын Засгийн газар Монгол улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх мөн хөрөнгө оруулалт хийх стратегийн түнш орнуудын нэг гэдгийг  онцолоод  цаашид хамтарч ажиллахаа мэдэгдсэн юм. Европ- Монголын парламентийн бүлгийн гишүүний хувьд УИХ-ын гишүүн  Ж.Батзандан  ноён Ли Жэй Ёний саналыг хүлээн авч дэмжиж байгаа илэрхийлэв.