Өнөөдөр 2014.12.24 Лхагва гараг

2014 оны 12 сарын 24

Аргын тооллын арванхоёрдугаарсарын 24, Буд гариг. Билгийн тооллын 3, Элдэв тэнгэртэн одтой, шарагчин могой өдөр.

Өдрийн наран 8.47 цагт мандан, 17.05 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.