Улаанбаатарт үүлшинэ 9 градус хүйтэн байна

2014 оны 12 сарын 23

2014 оны 12 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:     

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар 4-9 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:      

Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар хүйтэн хонож, нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна. 

2014 оны 12 дугаар сарын 22-ны 20 цагаас 2014 оны 12 дугаар сарын 23-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Баян-Өлгийн өмнөд, Увс, Завханыхойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Говь-Алтай, Баянхонгорынөмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 18-23 градус, зүүн хэсгээр    14-19 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 16-21 градус, өмнөд хэсгээр 13-18 градус, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ:. Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 9-11градус хүйтэн байна.