Өнөөдөр 2014.12.19 Сугар гариг

2014 оны 12 сарын 19

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 19, Сугар гариг. Билгийн тооллын давхарласан 27, Хонгорцог одтой, хөх хулгана өдөр.

Өдрийн наран 08.46 цагт мандан, 17.05 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гаригийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.