Монголын хоёр жүдоч IJF-ээс мөнгөн шагнал хүртэхээр боллоо

2014 оны 12 сарын 18

  Олон улсын жүдо бөхийн холбооноос чансаагаараа дэлхийг тэргүүлж байгаа шилдэг бөхчүүдийг шагнадаг уламжлалтай. Энэ удаагийн дэлхийн шилдгүүдэд манай улсын хоёр тамирчин багтжээ.  Мөн Франц улсаас дөрөв, Гүржээс хоёр, Нидерланд улсаас хоёр, ОХУ, Куба, Чех улсаас тус бүр нэг нэг жүдоч багтсан байна.  Дэлхийн чансааг хэр хугацаанд тэргүүлснээс шалтгаалан жүдочдыг дараах байдлаар эрэмбэлэсэн байна. 

Майлинда Келменди –Косова-50.000 ам.доллар 

Автандил Чрикишвили-Гүрж-50.000 ам.доллар 

Тедди Ринер-Франц-40.000 ам.доллар 

Илиас Илиадис-Грек-40.000 ам.доллар 

Мөнхбат Уранцэцэг-Монгол-10.000 ам.доллар 

Аутомне Павио-Франц-10.000 ам.доллар 

Агнегненоу Клариссе-Франц-10.000 ам.доллар 

Ким Коллинг-Нидерланд-10.000 ам.доллар 

Одри Чуео-Франц-10.000 ам.доллар

Идализ Ортиз-Куба-10.000 ам.доллар 

Ганбат Болдбаатар-Монгол-10.000 ам.доллар 

Михиал Пуляев-ОХУ-10.000 ам.доллар 

Декс Элмонт-Нидерланд-10.000 ам.доллар 

Варлам Липартелиани-Грек-10.000 ам.доллар

  Лукас Крпалеч-Чех-10,000 ам.доллараар тус тус шагнахаар болжээ.