Улаанбаатарт бага зэрэг цастай -13 градус байна

2014 оны 12 сарын 18

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.  2014 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. 11-13 градус хүйтэн байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.