Өнөөдөр 2014.12.17 Лхагва гариг

2014 оны 12 сарын 17

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 17, Буд гариг. Билгийн тооллын 26, Тэргүүн дагуул одтой, хар нохой өдөр.

Өдрийн наран 8.45 цагт мандан, 17.05 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангараг буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.