Рио 2016 олимпийн наадмын билэг тэмдэг нэртэй болжээ

2014 оны 12 сарын 16

2016 онд Бразилийн Рио де Жанейро хотноо болох Зуны Олимпийн наадам, паралимпийн наадмын билэг тэмдэгүүдийг Винисиус, Том хэмээн нэрлэсэн байна. Тус улсын иргэд интернэт санал асуулгад оролцон билэг тэмдэгийг ийнхүү нэрлэжээ. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 44 хувь нь Бразилийн алдарт хөгжмийн зохиолчид болох Винисиус, Том нарын нэрээр нэрлэхийг дэмжсэн байна.

Бразилийн байгалийн үзэсгэлэнг илтгэн харуулах сармагчин болоод тотийг зэрэг илэрхийлсэн шар өнгөтэй билэг тэмдэгийг Винисиус, цэнхэр ногоон өнгөтэй, цэцэг модыг илэрхийлсэн билэг тэмдэгийг Том хэмээн нэрийдэж байгаа юм байна. Билэг тэмдэгийг ийнхүү албан ёсоор нэрлэснээр 2016 оны 8-р сарын 5-нд эхлэх зуны олимпийн наадам, паралимпийн наадмын билэг тэмдэг 600 өдрийн хугацаанд дэлхийгээр аялж, Олимпизмыг сурталчлах боломжтой болж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД