“Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ийг Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудлаарх ээлжит семинар болов

2014 оны 12 сарын 13

Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын газар, Женев хотноо төвтэй Биологийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, НҮБ-ын Зэвсэг хураах албатай хамтран “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ийг Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудлаар ээлжит 5 дахь удаагийн хамтарсан сургалт, семинарыг 2014 оны 12 дугаар сарын 11-12-нд ГХЯ-нд зохион байгуулав. Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд мэргэжлийн, экспертизийн, техникийн туслалцаанаас гадна боловсон хүчин сургах чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлж байна. 

Энэ удаагийн сургалт нь Биологийн болон химийн гаралтай аюултай, хортой бараа, бүтээгдэхүүнийг хадгалах, хамгаалах цаашлаад устгах асуудлыг хэрхэн зохицуулах талаар Молдов Улсын туршлагад үндэслэн судалснаас гадна энэ чиглэлээр олон улсын стандартыг хэрхэн мөрдөх вэ гэдгийг манай яам, агентлагуудын төлөөлөгч, оролцогчдод тайлбарлан таниулсан юм.

Эхний сургалтууд 2014 оны 4, 9, 10, 11 дүгээр саруудад тус тус зохиогдсон байна. Манай орон Биологийн конвенцид 1972 онд нэгдэн орсон бөгөөд олон улсын гэрээ, конвенцийн үзэл санаааны дагуу дотоодын хууль, тогтоомжоо батлан, хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД