ХасБанкнаас зарлаж буй нээлттэй ажлын байрууд

2014 оны 12 сарын 12

Материалын нярав

Үндсэн чиг үүрэг: Газар, хэлтэс, алба болон салбар тооцооны төвийн материалын захиалгыг хүлээн авах, захиалгыг худалдан авалт хариуцсан мэргэжилтэнд дамжуулах; агуулахад байгаа материалын тоо, чанарын бүрэн бүтэн байдлыг хариуцаж, эмхцэгцтэй хадгалах.

Тавигдах шаардлага:

•    Нягтланбодохбүртгэлийнчиглэлээр их дээд сургууль төгссөн; 

  •    2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай;

•    Зохион байгуулах, эмх цэгцтэй ажиллах чадвартай;

•    Тайлан судалгаа хийх, тайлагнах чадвартай;

•    Харилцааны өндөр соёлтой;

•    Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн.. 

АТС хариуцсан ажилтан

Үндсэн чиг үүрэг:

•    АТМ-ны цэнэглэлт хийх;

•    АТМ-ны энгийн болон дунд түвшний алдааг засварлах;

•    АТМ-ны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих;

•    АТМ-д хураагдсан картыг цуглуулах, бүртгэх.

Тавигдах шаардлага:

•    Банк санхүү эсвэл мэдээлэл технологийн мэргэжилтэй;

•    Компьютерийн хэрэглээний програм ашиглах чадвартай. 

Теллер

Үндсэн чиг үүрэг: Харилцагчдын бэлэн болон бэлэн бус гүйлгээ, төлбөр тооцоог ХасБанкны харилцагчийн үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

•    Нягтлан бодох бүртгэл, маркетинг, менежментийн чиглэлээр баклаврын зэрэгтэй;

•    Англи хэл эсвэл орос хэлний ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй;

•    Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;

•    Харилцааны өндөр соёлтой;

•    Маркетинг болон үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно. 

ВИП харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн

Үндсэн чиг үүрэг: Харилцагчийн санхүүгийн хэрэгцээг тодорхойлж, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ХасБанкнаас баталсан холбогдох бодлого, журам, заавар, Харилцагчийн Үйлчилгээний Нэгдсэн Стандартын дагуу сурталчлах, борлуулах.

Тавигдах шаардлага:

•    Бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, олон улсын харилцааны чиглэлээр баклаврын зэрэгтэй;

•    Үйлчилгээ, борлуулалт, маркетингийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай;

•    Англи хэлний ярианы дунд түвшний мэдлэгтэй;

•    Харилцааны соёлтой;

•    Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;

•    Нягтлан бодох бүртгэлийн суурь мэдлэгтэй. 

Бүрдүүлэх материал:

-    Цээж зураг 1%

-    Дипломын хуулбар, дүнгийн жагсаалтын хамт

Тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ 2014 оны 12 дугаар сарын 16-ныөдрийн 12 цаг хүртэлrecruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү