Өнөөдөр 2014.12.12 Билгийн тооллын 21

2014 оны 12 сарын 12

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 12, Сугар гариг. Билгийн тооллын 21, Их морь одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 08.43 цагт мандан, 17.07 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөр өө гаргавал зохистой.

Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.