Улаанбаатарт үүлшинэ -12 градус байна

2014 оны 12 сарын 12

2014 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:    

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 19-24 градус, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.