ИЕНИЙ эрэлт нэмэгджээ

2014 оны 12 сарын 11

Голлох 16 валюттай харьцах иений ханш чангарлаа. Азийн орнуудын хувьцааны индекс үүд доошлон, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарснаас болоод найдвартайд тооцогддог иений эрэлт нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн байна. “Хувьцааны зах зээлийн өөрчлөлтөөс үүдэн долларын эсрэг огцом сулраад байсан иений ханш чангарч байна” хэмээн Лондон дахь “BNP Paribas” валютын ахлах стратегич Филлис Пападавид ярьжээ. Өчигдөр ам.долларын эсрэг иений ханш 0.3 хувиар өсөж 119.29 болов. Мөн евротой харьцах уг валютын ханш дээрх хувиар чангарснаар 147.67 болсныг “Bloomberg” мэдээлжээ. Харин евротой харьцах “ногоон”- ы ханш төдийлэн өөрчл өгдөөгүй байна. БНХАУ эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулан, долоон хувь болгож магадгүй хэмээн эдийн засагчид үзэж буй юм байна. Өмнө нь дээрх тоог 7.5 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан аж.