ОПЕК ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛТ БУУРНА ГЭВ

2014 оны 12 сарын 11

Дэлхийн улс орнуудын газрын тосны эрэлт ирэх онд буурна хэмээн ОПЕК таамаглажээ. Уг таваарын хэрэгцээ сүүлийн 12 жилийнхээ хамгийн доод түвшинд хүрч магадгүй байгаа аж. Тодруулбал, улс орнуудын нэг өдрийн эрэлт 300.000 баррелиар багасан, 28.9 саяд хүрч болзошг үй хэмээн тооцжээ. Нөг өөтэйгүүр, АНУ-д занараас газрын тос гарган авах үйлдвэрлэл ихээхэн нэмэгдэхээр байгаа гэнэ. Бас Канад, Бразил улсын газрын тосны нийлүүлэлт өсөх төлөвтэй буй аж. ОПЕК-ийн бус орнуудын газрын тосны үйлдвэрлэл өдөрт 580.000 баррелиар өсөн, 1.72 саяд хүрэх магадлалтайг “Bloomberg” онцолсон байна. Өчигдөр “Brent” маркийн нефтийн үнэ сүүлийн таван жилийнхээ доод түвшинд хүрлээ. Мөн Лондонд ирэх сард худалдан авах уг маркийн нефтийн фьючерс ханш хямдарч, баррель нь 65.29 ам.доллартай тэнцэх болов. WTI маркийнх ч бас доошиллоо.