Өнөөдөр 2014.12.11 Билгийн тооллын 20

2014 оны 12 сарын 11

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 11, Бархасвадь гариг. Билгийн тооллын 20, Үнэг одтой, улаан луу өдөр.

Өдрийн наран 08.42 цагт мандан, 17.07 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Газар, шороо малтахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.