Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг Хууль Зүйн байнгын хороонд шилжүүлэхээр боллоо

2014 оны 12 сарын 10

 Монгол Улсын Засгийн газраас  энэ оны  06 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан удирдаж,  Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Д.Ганбат, Д.Оюунхорол, С.Эрдэнэ нарын ажлын хэсгийн гишүүд болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.  Ажлын дэд хэсгийн бэлтгэсэн найруулгын болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, дээрх хуулийн төсөлд ажлын хэсгийн гишүүдийн саналыг тусгаж Хууль Зүйн байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.