Улаанбаатарт -8 градус байна

2014 оны 12 сарын 08

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун зүгийн нутгийн зарим газраар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтрэхийг анхааруулж байна. 

2014 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтан салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар 18-23 градус, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.  Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.