Нийслэлийн бага ангийнхан энэ сарын 20- ноос амарна

2014 оны 12 сарын 05

  Хүйтний эрч чангарч, ханиад томуу их гарч байгаагаас сургуулиуд хөл хорио тогтооно гэсэн яриа олны дунд түгжээ. Үүнийг БШУЯ-наас тодруулахад үгүйсгэлээ. Харин өнгөрсөн жил БШУ-ы сайд тушаал гарган, сурагчдын II улирлын амралтыг урагшлуулж, амрах хугацаанд нь өөрчлөлт оруулсан учраас энэ улирлын амралт эрт эхлэх нь. Тодруулбал, нийслэлийн сургуулиудын бага ангийнхан энэ сарын 20-ноос таван долоо хоног, дунд ангийнхан 2015 оны нэгдүгээр сарын 3-наас гурван долоо хоног, ахлах ангийнхан ирэх нэгдүгээр сарын 10-26-ныг дуустал хоёр долоо хоног амарна. Харин орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхан нэгдүгээр сарын 10-наас дөрвөн долоо хоног, дунд ангийнхан ирэх сарын 26-наас хоёр долоо хоног, ахлах ангийнхан нэгдүгээр сарын 31-наас хоёрдугаар 9-нийг дуустал долоо хоног амрах юм.

Э.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД