УИХ-ын гишүүн Ж.Батзандан хоёр хуулийн төслийн танилцуулга хийнэ

2014 оны 12 сарын 05

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн  Ж.Батзандан танилцуулах аж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь заалт буюу 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн “харилцах дансны” гэсний өмнө “мөнгөн хадгаламжийн болон” гэж нэмэх саналыг Хууль зүйн байнгын хорооны гишүүд  батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.