“БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН”-ыхон цианит натри аюулгүй гэж орон нутгийнхны тархийг угаасан уу

2014 оны 12 сарын 05

  Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “БаянАйраг эксплорэйшн” компанийн орчимд олон тооны шувуу үхэж, энэ асуудлыг шалгахаар очсон хууль хяналтын байгууллагынхан цианид натри алдагдан, хөрсөнд шингэж байж болзошгүй гэж үзсэн талаар “Өнөөдөр” сонин өмнө нь цувралаар хүргэсэн билээ. Энэ хэргийн эргэн тойронд юу болж байгааг эргэн сурвалжиллаа. Тус компанитай холбоотой дуулиан дэгдсэнээс хойш Баян-Айрагийн уурхайн кэмп дэх цахим сүлжээнийх нь орох гарах эрхийг хаасан гэдгийг орон нутгийн эх сурвалж хэллээ. Түүгээр ч зогсохгүй харуул хамгаалалтаа ч чангатгажээ. Тус уурхайд ажилладаг эх сурвалж, Дөрвөлжин сумын нутгийн зөвлөл болон өөр бусад эх сурвалжаас болж буй үйл явдлын тухай мэдээлэл цуглуулсан юм.

ҮХСЭН ШУВУУНААС ЦИАНИД НАТРИ ИЛРЭЭГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

“Баян-Айраг эксплорэйшн” компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор олон тооны болжмор үхсэн гэх гомдлыг цагдаагийн байгууллагад Завхан аймгийн Дөрвөлжин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс гаргасан байдаг. Тус компани өвөг дээдсийнх нь ясыг тавьсан, эртнээс өвөлжөө бууцаа барин, нутаглаж ирсэн газрыг нь ухаж төнхөж эхэлсэнтэй холбоотойгоор нутгийн иргэдийн эсэргүүцэл их байсан юм. 2010 оноос хойш Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн малчид тэдний үйл ажиллагааг эсэргүүцээд эцэстээ өвөлжөө бууцаа худалдсаар таг болсон гэхэд хилсдэхгүй. Түүнтэй адил нутгийн зөвлөлийнхөн өргөдөл гаргаснаасаа хойш нэг их гавьтай хөөцөлдөөгүй бололтой. Нутгийн зөвлөлийн дарга Т.Лувсандоржтой холбогдоход “Шувуу үхсэн хэрэг мандсаны дараа бид хууль хяналтын байгууллагад хандсан. Дүгнэлт нь ч урьдчилсан байдлаар гарсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс гаргасан дүгнэлтэд дурдсанаар үхсэн шувуудаас цианид натри илрээгүй гэсэн байна лээ. Гэхдээ бид хөндлөнгийн шинжээч хэрхэн дүгнэхийг хүлээж байгаа. Хууль хяналтын байгууллагынхан ч нэг тийш шийдвэрлэх биз. Нутгийн иргэд ч чимээгүй болсон. Шувууд нэмж үхээгүй юм шиг байна лээ” гэсэн юм.

Хэрэв “Баян-Айраг эксплорэйшн” компанийн уурхайн үйл ажиллагаанаас болоод газар нутаг нь хордож, шувууд нь үхэж байгаа гэж үзэж буй бол хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гартал ажлыг нь зогсоолгохоор БОНХЯ-нд хандах эрх уг нь нутгийн зөвлөлийнхөнд бий. Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлд “Ашиглалтын тусгай зөвш өөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвш өөрлийг нь цуцалж, тухайн компанид 20 жилийн хугацаанд дахин олгохгүй” гэсэн заалт байгаа шүү дээ. Тэнд технологийн горим алдагдсан нь өөрсдийнх нь лабораторид хийсэн дүгнэлтээр тодорхой болчихоод байгааг бид өмнө нь мэдээлсэн. Гэтэл тус компанийнхан өөрсдийгөө хаацайлж, шувуу үхсэн нь манайхтай холбоогүй гэх шахам зүйл хэлж байгаа нь хачирхалтай. Уг нь үйл ажиллагааныхаа горимыг өөрчлөх нь зүйд нийцмээр.

ЦИАНИД НАТРИЙН САВЫГ ИЛ ЗАДГАЙ ХАЯХ НЬ ЗӨВ ҮҮ

Нуруулдан уусгах хэмээх технологийг тус компанийнхан ашиглаж буй юм билээ. Ингэхдээ цианид натритай ус руу шувуу орохгүй байх нөхцөл бүрдүүлэх ёстой атал тийм арга хэмжээ аваагүйгээс говийн шувууд ус хармагцаа шунган орж, уугаад нэг их хол нисэлгүй үхэдхийн унасан байх магадлалтай гэнэ. Тийм ч учраас нуруулдан уусгаж буй хүдрүүдийнхээ дэргэд “шувуу үргээгч” хэмээх ажилчин гаргаж, ойртон ирж буй болжморуудыг чулуудан хөөж байсан гэдгийг тус уурхайд ажилладаг эх сурвалж бидэнд өчигдөр мэдээлсэн. Уг нь шувуу багтахааргүй тор татсан бол жигүүртнүүд ингэж олноороо үхэхгүй ч байсан юм бил үү.

Тэрбээр мөн “Энд интернэтийн сүлжээ тасалсан учраас хэд хоног холбоо барьж чадсангүй. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн орон нутгийн иргэдэд “Цианид натри аюулгүй” хэмээн гараа угааж үзүүлсэн гэх юм билээ. Аюулгүй атлаа шувуу олноороо үхэх үү. Амьтанд нөлөөлж байгаа болохоор газрын хөрс, гүний усанд нөлөөлөхийг ч үгүйсгэхгүй. Цианид натритай ус плёнканы цоорхойгоор хөрсөнд шингэж байж болзошгүй гээд хуулийн байгууллагынхан шалгаж байгаа. Үхсэн шувуудыг шатааж устгасан байсныг саяхан цагдаагийнхан ирээд эд мөрийн баримт болгож авсан гэсэн. Шувуу шатаасан төмөр торх болон химийн аюултай хог хаягдал ил задгай хаясан зургийг явууллаа” гэсэн юм.

Химийн хортой болон аюултай хог хаягдлыг Баян-Айрагийнхан ил задгай шахам хаясан байгаа нь зураг дээрээс харагдаж байна. Магадгүй шувуу энэхүү хорт бодистой таглааг үй сав руу ороод үхсэн байхыг ч үгүйсгэхгүй. Харамсалтай нь манай хууль тогтоомжид химийн хортой бодисыг устгах журам л байхаас биш устгахаас өмнө хэрэглэсэн саваа хэрхэх талаар тодорхой тусгааг үйгээс “Баян-Айраг эксплорэйшн” компанийн эрх бүхий хүм үүс таггүй савнуудаа овоолон ил задгай, шувуу орох боломжтой нөхц өлд орхисон байгаа нь энэ. Түүнээс гадна химийн хортой бодистой усаар гараа цэвэрлэн, орон нутгийнхны “тархийг угаасан” гэх. Цианид натри нь устай урвалд орж, хүн, малд онц аюултай синилийн хүчил үүсдэг гэдгийг дунд сургуульд химийн хичээл судалсан хүн бүр мэднэ. Энэ хүчил дэгдэмхий, 10-15 минутад л ууршин алга болдог гэдгийг химичид хэллээ. Уг хэрэгт шинжилгээ хийж буй ажилтан “Үхсэн шувуудыг шар биш устгахаас өмнө хэрэглэсэн саваа хэрхэх талаар тодорхой тусгааг үйгээс “Баян-Айраг эксплорэйшн” компанийн эрх бүхий хүм үүс таггүй савнуудаа овоолон ил задгай, шувуу орох боломжтой нөхц өлд орхисон байгаа нь энэ. Түүнээс гадна химийн хортой бодистой усаар гараа цэвэрлэн, орон нутгийнхны “тархийг угаасан” гэх.

Цианид натри нь устай урвалд орж, хүн, малд онц аюултай синилийн хүчил үүсдэг гэдгийг дунд сургуульд химийн хичээл судалсан хүн бүр мэднэ. Энэ хүчил дэгдэмхий, 10-15 минутад л ууршин алга болдог гэдгийг химичид хэллээ. Уг хэрэгт шинжилгээ хийж буй ажилтан “Үхсэн шувуудыг шар хөмсөгт чагнуухай болохыг тогтоосон. Цианид натри гэж та бүхэн бичээд байгаа болохоос албан ёсны нэршил нь натрийн цианид юм шүү дээ. Энэ бодис маш их дэгдэмхий. Тиймээс энэ бодист хордож үхсэн шувуудаас синилийн хүчил илрэхгүй байх нь элбэг. Богино хугацаанд агаарт ууршин алга болно. Үүнийг хуулийн байгууллагынхан хэрхэн ойлгож, дүгнэхээс шувуу мянгаараа үхэж, экологид хохирол учруулсан хэргийн хувь заяа шийдэгдэнэ.Мэргэжлийн хүний хувьд ийм л мэдээлэл өгч чадах байна” гэв.

Г.РАВЖАА

Шувуу шатаасан төмөр торх (поошиг)

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.52 Зада тэгээд дээд доодгүй худалдагдчихсан учир мэдэх ганц нэг үг хэлэх нэгэнд нь хэдэн цаас өгөөд амыг нь хамхичихдаг, нөгөөдүүл нь ч таг болчихдог. Эзэнгүй айлд хулгайч орсон юм шиг л юм ыолж байна даа. Уг нь буруу л зүйл байгаам
103.229.122.20 lalriin gichiinuud zailaasai bayan airgiig haasan ni deer baigali orchind mash ih hor honool uchruulj bgaa hunii hodolmoriig sorj bgaa ogloonii6 gaas oroin 6-9 tsag hurtel ajilchdiig ajilluuldag mon undesnii ayulgui baidald ih hortoi tend ajilladag gadaaduud bugd shaadag huuhnuudtei tiim hogshin gaduudtai hair setgel baihuu yag l haragdaach zugeer l biyee unelelt yavagdaj baigaa mon gadaad ajilchid mongol ajilchdiig hel amaaraa doromjildog zagnadag dur zorgooroo ajlaas haldag end mongol hunii erh yu ch baihgui oron nutgiin hogjil devshild yu ch hiigeegui uurhain zovshoorloo zasag darga asan badmaa gej belevsen avgaigaas shuud hahuulidaj avsan hariud ni mongo bas bayan airag deer uil ajillagaa yavuuldag delguuriig beleglesen zamiin asuudal shiideegui aimar toosjilttoi deed alban tushaaltan ni dood taliin engiin ajiltnaa urgelj daramtaldag shorongiin horigdol met daramtaldag yus zui hem hemjee meddgui tiim l humuus baina daa hamgiin ayultai ni tsianitaar albaa olborloj baigaa
112.72.13.164 Дөрвөлжингийн мангаруудад хэдэн юм өгөөд болоо шдэ гэж яриж байсан