ЦИРК БААР БОЛЛОО

2014 оны 12 сарын 05

  Нуран унахыг нь харсаар байгаад дуугүй өнгөрөхөд дэндүү хайран үнэ цэнэтэй зүйлс гэж бий. Өв соёл, түүх, давтагдашгүй бүтээл, нийгэмд чухал нөлөөтэй бүлэг, байгаль орчин, хүн ардын эрүүл мэнд гээд хэнээс ч зөвшөөрөл авалгүй өмгөөлж, хэн нэгний далайлтаас дальдралгүй хамгаалах ёстой тийм л зүйлүүдийн тухай бичих нь сэтгүүлч бидний үүрэг билээ. Улаанбаатар хотын төвд байсан цэнхэр асрын тухай хэдэнтээ бичиж, болдогсон бол эргүүлж аваад циркийн жүжигчдэдээ өгчих юмсан гэдэг хүслээ хэзээ ч буруу байсан гэж боддоггүй. Өнөөдөр энэ бодол минь зөв байсныг батлан, ЦИРК хэмээх итгэл, сэтгэлээр жигүүрлэсэн гайхамшигт урлагийн өргөө БААР болон хувирчихлаа. Улсын циркийг хувьчлахдаа БААР болохыг нь харах гэж, хэдэн жүжигчин нь хөсөр хаягдахыг үзэх гэж шийдвэр гаргаагүй байлтай. Машин угаалгын газар, электрон барааны дэлгүүр, хувцас худалддаг “хар зах” болоход нь хүртэл ингэж их харамсаж байсангүй.

Хүүхдийн инээд цалгиаж, бахархлын алга ташилт нижигнэдэг байсан циркээс одоо хундага харшуулах чимээ, хөлчүүрхэн хашгичих дуу л сонсогдох нь. Циркийн зүүн жигүүрт өнгөрсөн хавраас өргөтгөл хийж, шил толь болсон, өвөрмөц хийцтэй барилга барих болсон юм. Манежаа тойруулан худалдаа хийдэг байснаа болиод “захаа” ийшээ нүүлгэх юм болов уу хэмээн найдаж л байлаа. Үгүй байжээ. Монголын үндэсний циркийн хаяанд “Krone” гэдэг нэртэй уушийн газар байгуулагдсан нь энэ. Арваннэгдүгээр сарын 28-нд албан ёсоор нээлтээ хийчихээд, хүлээн авалтын захиалгад дарагдан бужигнаж байгаа сурагтай. Хувьчлаад авсан байшингаа хэрхэн ашиглах нь миний эрх гэсэн шиг бардамнаж асан Сүмогийн их аваргын царай нүдэнд тодров. Түүнийг хянадаг төрийн байгууллага, тэднээс хариуцлага шаардах эрхтэй албан тушаалтан байдагг үй, байх ч ёсгүй мэт бухимдлаа илэрхийлснийг хэвлэлийн бага хурлын видео бичлэгээс үзэж болно. Аварга маань урлагт биш, бааранд хайртай бололтой. Цирк үзүүлж, мөнгө олохоос ил үүтэй, архи, дарс зарах нь хялбар санагдсан байх. Харамсалтай л юм.

САЙДДАА ШООВДОРЛОГДСОН ЦИРК БА ЦИРКЧИД

ШӨХТГ-ын дарга О.Магнайг хий дэмий “шоудаж” дуулиан, шуугиан дэгдээсэн гэж зарим хүн шүүмжилдэг. Гэхдээ хэн ч өмгөөлж, хамгаалахаа байсан циркчдийн өмнөөс тэр зоригтой дуугарсан. Анх “Монголын үндэсний цирк” ХХК-д зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн ч тэд үүнд нь хариу өгөөгүй. Зөрчлөө яаж арилгахаа албан бичгээр ирүүлсэн бол ШӨХТГ-аас энэ оныг дуустал үүрэг өгч, хэрхэн ажилласныг нь шалгах байсан юм билээ. Төрийн байгууллагын шаардлагыг биелүүлдэггүй “бүд үүн зүрхтэн үүд”-ийн зөрчлийн тухай Төрийн өмчийн хороонд энэ сарын 16-нд мэдэгдэж, хамтарсан Ажлын хэсэг байгуулах санаачилга ч мөн гаргажээ. Ажлын хэсэгт Төрийн өмчийн хороо, ШӨХТГ, ССАЖЯ орох ёстой байсан ч ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “...Одоогийн байдлаар Улсын циркт менежментийн хувьчлал хийгдсэний зэрэгцээ, барилга байшин, эд хөр өнгө нь дуудлагаар хувьчлагдсан байна. Циркийн аль хэсэг нь барилгын хувьчлал болж, бүрэн шилжсэн, аль хэсэг нь улсад буцаан авч болох менежментийн гэрээт төрийн өмч болох нь ялгаж, салгах боломжгүй байна... ...Өмч хувьчлалыг шууд буцаах нь төр, хувийн хэвшлийн хоорондын суурь харилцаанд тогтворгүй байдал, айдас хүйдэс авчрах магадлалтай тул улсын циркийг АСА багт хувьчилсан хувьчлалыг хүчингүй болгуулах тухай асуудалд тус яамны зүгээс оролцохоос түдгэлзэж байна...” хэмээн энэ оны долдугаар сарын 3-нд мэдэгджээ. Тухайн үед асуудал эрхэлж байсан сайд нь ийм хариу өгч, арга буюу ТӨХ, ШӨХТГ хамтран хоёр сарын өмнө Ажлын хэсэг байгуулжээ.

Тэд Монголын үндэсний циркт дахин шалгалт хийх болсон байна. Менежментийн хувьчлалыг хариуцан зохион байгуулсан ТӨХ гаргасан шийдвэрээ эргэн харж шалгахаар болсон байхад ССАЖЯ энэ асуудалд оролцохгүй гэсэн нь “Төр, хувийн хэвшлийн харилцаанд сэв суулгаж айдаст автахаас илүүтэй” сайд нь хэн нэгнээс “айчихсан” мэт сэтгэгдэл төрүүлэв. Тэгээд ч тухайн үеийн Менежментийн болон Худалдах, худалдан авах гэрээнээс ямар нэгэн зүйлийг дуудлагаар худалдсан тухай үг, өгүүлбэр байдаггүй. Харин “Худалдах, худалдан авах гэрээнд “...Худалдагч, худалдан авагч талууд Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхг үйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгээр Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Иргэний хууль, Менежментийн гэрээний 9.4.1, 12.2.1 дэх заалт болон холбогдох эрхзүйн бусад актыг үндэслэн харилцан тохиролцож энэхүү гэрээг 2008 оны долдугаар сарын 21-нд Улаанбаатар хотод байгуулав” гэж бичжээ.

“БЭЛТГЭЛ ХИЙХИЙН ТУЛД МӨНГӨ ТӨЛ, ХАРИН БИД ЦАЛИН ӨГӨХГҮЙ”

Монголын үндэсний циркт ийм зарчим үйлчилдэг. Тэр ч бүү хэл сүүлийн үед бэлтгэл хийхийг хүссэн жүжигчдээс цагт 10 мянган төгрөгийн төлбөр шаардах болжээ. ШӨХТГ-аас хийсэн шалгалтын дараа Монголын үндэсний циркийн найруулагч Ц.Батнайрамдал 60 гаруй жүжигчин цалинжуулан ажиллуулдаг гэж ярьсан нь ч худлаа. Тус циркт бэлтгэл сургуулилалт хийдэг жүжигчид гадаадад гэрээгээр ажиллахдаа циркийн захиргаанд цалингаасаа “хувь” өгч, Нийгмийн даатгалаа тус байгууллагын санхүүгээр дамжуулан хувиараа төлдөг. Учир нь циркийн жүжигчид бусад урлагийнхны нэгэн адилаар 20 жил ажиллаад тэтгэвэрт гарах боломжтой байдаг бөгөөд одоогийн байдлаар энэ циркт харьяалагдаж байж л болзлоо биелүүлж чадна. Тэнд бэлтгэл хийдэг хэдэн хамтлагийн жүжигчид ийм л шалтгаанаар “амаа үдүүлсэн”.

Хувьчлагдсанаасаа хойш цирк нэртэй энэ байгууламжийн барилга нь томорч, эзэмшил газрынх нь хэмжээ нэмэгдсэнээс биш, уран бүтээлч, жүжигчид, суралцагчдын тоо илт буурсан. Эргэн тойронд нь циркийг санагдуулах зүйл ч үгүй болжээ. Шахагдан шахагдсаар үгүй болох нь ч илэрхий. Монголын үндэсний цирк өдий хүртэл тоглолтын танхимаа түрээсэлж л уран бүтээл хийсэн нэр зүүж яваа. Тэрэндээ хүрвэл, Монгол бөхийн өргөө тэднийхээс ч сайн ажилладаг байх. Сүүлийн үед Монгол циркийн хөгжлийн төв, “Улаанбаатар цирк”, “Шинэ цирк” төв зэрэг байгууллага бие даан амжилттай үйл ажиллагаа явуулж, гадаадын циркчдийн тоглолтыг улсдаа зохион байгуулж буй. Харин сайн ажиллаж байгаа тэдгээр хүний тоглолтын далбаанд Монголын үндэсний цирк гэдэг нэрийг хавсаргаж л амь зогоож байгаа нь үнэн билээ. Бие даан зохион байгуулж, үзэгчдэд хүргэсэн нэг ч тоглолтыг нь санахгүй юм.

Монголын үндэсний циркийн захирал Х.Пүрэвбадам гуай саяхан нэгэн циркийн жүжигчинд хандан “Хэзээ Монголд ирэх вэ. Шинэ ресторантай болсноо мялаагаад гоё шинэ жил хийх гэж байгаа” хэмээн фэйсбүүк хуудсанд бичсэн байв. Баяр цэнгэл байх ёстой газраа, хэмжээндээ л байвал үнэ цэнэтэй. Агаарт дүүлж, тэнцвэр хийж тив дэлхийд алдарших сууриа эндээс олсон гал улаан манеж, хөх асрыг нь дэвсэлж, нурааж, сүйтгэчихээд тэднийг баярт урих нь оновчтой гэж үү.Мөнгөний өмнө мөхөстөж, аргагүйн эрхэнд түүний нүүр өөд харан инээдэг циркийн жүжигчдийг ч өрөвдмөөр юм даа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.76 Та юу гэж бодож байна ...ene vnen sh dee. Dendvv xaramsaltai l b.aZaxiral ni bol bvvr aash gej adsaga um bilee.
150.129.142.119 Та юу sгэж бодож байна ...sotcializimdaa orj huuchin tcirkchdiig bugdiig ni huuhed nasand ni avaachaad ulsiin hurungiig dahin bii bolgoj iduulj tculmuuleh heregtei yum shig bainaadaa.
109.132.152.247 Та юу гэж бодож байна ...ter arliin itond bagtaj shingeh gazargui bolood bj yadaad irsen humuujil yos zuin gajigtai hin shuu dee. Ger buliinhen bugd ijil. Eh n yamar bol unsga n yamst gedeg bilee. Kkkkk hoorhii odoo mongoloor min togloj bhad oodoos n duugarah eceg ene orond alga daa orovdoltei haramsmaar
109.132.152.247 Cirkiig n avsan yum chin yahav ene baarnaasaa olih mongooroo emleg barih gej bgaa biz. Huuhed ineedeg gazar baisanaas huuhed ovdood ochdog gazar deer gej uzjee zailuul. Hoorhii argagui avraga, boh hunii uhaan baihdaa. Eej n gej shunalii huudii shuu dee

150.129.143.79 Harin tiimee Mongol hvnii eszvi gej Davgaag yariad bhaar ni vneheer gaihsanshv Hamgiin zerleg eszvigvi hvnshvdee hajuunaas ni harj l baisan hvn tamalj baihiig Huuhdiin emneleg barij ugnu l geed bnlee .Ehleed iurdahaan zuv ajiluulchihaad tegj hvnii anhaarald urtuh gej shoudaasai bilee
202.131.234.50 Тухайн үед нь циркчид бүтэлгүй хүний гарт орж байна гэдгийг хэлж бичиж байсан.Сугар яаж хамгаалж байлаа,олны үг ортой гэж үнэн.Долгорсүрэ
202.72.245.122 Монголчууд минэээ бид өөрсдөө энэ мангаруулыг сонгосон шүү дээ соёлын сайд ийм л юман дээр дуугарахгүй бол байгаад ч яах юм билээ дээ хэлэх үг олдохгүй бна яаааанаааадаааа ааа .............
112.72.13.56 Мөнгөнөөс өөрийг бодох чадваргүй, мэдлэг боловсролгүй шуналтнуудад өгсөн учраас урлагийн энэ төрөл устаж байгаа нь энэ. Монголын төр, төр засагт ажиллаж байгаа бидний сонгосон хүмүүсийн сэтгэлгээ, үзэл бодол, ажил хариуцах чадвар яг энэ Оюунгэрэл шиг л байгаа юм. Одоо энэ яам татан буугдсан, Төрийн өмчийн хороогоо байхгүй болгочихоод ”мэдэхгүй” гэдгээр бүхнийг хаах гэж байна цаана чинь. Долгорсүрэн заан өөрөө ёс зүйгүй шуналтан хадлан дээр ажиллуулна гэж цэрэг авчихаад самар түүлгэж байгаад алсныг мэдэх юм болохоор үр хүүхэд нь тийм л хүмүүжилтэй байгаа биз.
202.70.36.242 Өргөтгэл гэнэ шүү.Циркийн тэр дугуй/бөмбөгөр барилгын хийц зохиомж алга болчихсон үлгэрийн юм байгаа биздээ зохидлого гэж юм алга.Тэгээд архи согтууруулах ундааны бизнес хэзээ л хол явж байлаа. үсрээд л 3 жил гэтэл тэр улсын цирк, Монголын цирк 40-50 жилийн түүхийг агуулж байгаа газар шүү дээ.
103.230.82.226 Tsirk dotroo barizan bgaa bishdee. Orgotgol l baihchuleee. Buur nuraagaad hayziim shig bolioo. Nudeeree har ldaa ochood. Tsirk tsirkeeree l bnleeshdee.
202.72.245.122 Та юу гэж бодож байна ...МОНГОЛ МӨХӨХИЙГ ХАРАХ ҮЛДЛЭЭ
178.39.250.181 Та юу гэж бодож байна ... iim yum baij bolohgui mongol zirk delhiin ehnii 5 -d ordog yum mongol zirkiig ustagj bolohgui ali sain saihan yumnuudaa sonooj duuslaa shuu dee arai heterch baina buzaaj jujigchid ogch ulsin eveeld avah heregtei.
107.72.164.24 Та юу гэж бодож байна ...Yu gej hutsaad bainaa delhiigees hotsroh bolson bol chi uuruu delhiigees halih bolson baina duugui baihad duuguil baigaarai
107.72.164.24 Та юу гэж бодож байна ...Yu gej hutsaad bainaa delhiigees hotsroh bolson bol chi uuruu delhiigees halih bolson baina duugui baihad duuguil baigaarai
107.72.164.24 Та юу гэж бодож байна ... Bitgii meddeg tolgoilood baigaarai delhiid hotsrogdoh bolson bol chi delhiigees halih bolj dugai baihad dugai baigaarai huuy...
122.201.21.73 Та юу гэж бодож байна ..turuinii buus tolgoi garnaa gej
112.72.13.253 Сайхан паб бн лээ, тэндээс орох орлогоороо энэ циркэд дуртайчуудад хэдэн тоглолт хийчихвэл тэгээд л болоо ш дээ, харин хувьчлалын асуудал нь юу боллоо?
202.126.89.199 Та юу гэж бодож байна ... TSIRKIIN HAJUUGAAR UNGURUH BURT 70 80 AAD OND AAV EEJTEIGEE ALDART TSEND AUYSH. LATIF.DAMDIN AVARGA.NOROVSAMBUU GM OLON OLON ALDARTNUUDIIN TOGLOLTIIG UZEJ YAVSANAA SANAHAD MASH SAIHAN DURSAMJUUD BODOGDDOG YUM.ODOO BAR CAFFEE .GET THE FUCK OUT
180.235.185.200 ER NI MONGOLCHUUD SUMO GEJ SHUTEED BAIH NI INEEDTEI CH YUM SHIG,URUVDMUUR CH YUM SHIG... ZUVHUN TER JAPAND L BAIDAG JIJIGHEN SPORT. TENDEES HEDEN BOR YUM OLJ IRCHIHEED MONGOL ULSIIG DOROMJLOH EOSGUI!!! NAADAHAA MONGOL TSIRKIIN DAVTSANGAAS ZAILUUL !!! HUUJ YAVUUL!!!
203.194.118.104 ШӨХТГ-ынханы өөдөөс юу гээд байлаа хэвийн ажиллаж байгаа энэ тэр гээд байсан биз дээ.тэгсэн одоо баар нээж циркийг үгүй хийчих юмаа.хайран циркийн урлаг....
103.229.122.195 Mongol uls uuriin gesen tsirktei baih yostoi shte butsaagaad avaasai da
103.10.22.104 udahgvi huldvv mahnii zoori bolh bolno hvleej bаi ta nar юу гэж бодож байна ...
150.129.141.15 archaagyi novsh. ternii aldartai ni tendee l bz. odoo bur davarch gene myy ats
150.129.141.106 мэдрэл муутнууд. ингэж бүхний дээр залрах эрх лав тэдэнд байх ч үгүй. сүмогийн их аварга гэдэг нь хэмжээгүй эрхтэн гэдэг ойлголт биш л байх
152.242.185.105 Та юу гэж бодож байна ...Tsirkiin ahmad bolon engertee tergvvn bolon gavya shagnaliig ni zvvj yvaa aldartai hvmvvs negdej negiig hiij negiig bodoh tsag ali ert bolsondoo , hezee duugaa negtgeh ym boldoo

182.160.5.171 Tegekg gej l avaa biz dee. Kharin ch ovoo tevchlee.
203.160.55.21 Mongol hunii yos zui haachvaa geed soliorood bsan asashyoryu dagvadorj avargiin maani yos zui ene uu.
182.160.32.116 Yum uzeegui haltruudaa gej nugel ni garnaaaaaaaa......Та юу гэж бодож байна ...
103.229.120.160 k
103.229.120.160 k
103.229.122.112 Та юу гэж бодож байна ...tsirk hezeech hotsrogdono gej bhgui. Ta nar tairkiig ustgahiin tuluu bga biz dee
27.123.214.115 Та юу гэж бодож байна ...Dagvadorj zasag tor ! Shuuh zasaglaliin deer garaad suuchihsan ym bna l daa ! Dolgorsurengiin get bul hezee negen tsagt Nugel shunaliin haa goriig hangalttai hurteh bolno ! Doo ! Nugel ni nudeeree gedeg shuu !
112.72.11.121 Та юу гэж бодож байна ...махан толгойтнуудаас циркээ хурааж аваачээ
202.21.125.130 Та юу гэж бодож байна ...Цирк угааса дэлхийд хоцрогдсон