ХӨШИГНИЙ АРДАХ САЙДЫН МАРАФОН

2014 оны 12 сарын 05

  Засгийн газар 15 яам, 19 сайдтай ажиллахаар болоод байна. УИХ-д суудалтай бүх намыг багтаахын тулд “бялуу”- г илүү олон хуваахаас өөр сонголт Ч.Сайханбилэгт байгаагүй. Тиймээс АНын Ажлын хэсгийнхний зүтгүүлсэн 19 сайдтай байх хувилбарыг МАН-ынхан “данхар” гэлтг үй дэмжсэн аж. Тоо нь АН-ын, яамдын задаргаа нь МАН-ын санаачилга байлаа. ССАЖЯ-ыг татан буулгаад харьяалагдах салбаруудыг хуучнаар нь тараав. Яамд МАН эрх барьж байсан үеийн хувилбартаа эргээд очсон гэсэн үг. Цөмийн энергийн газар, Тахарын албыг татан буулгах асуудлыг Байнгын хороо түр түдгэлз үүлсэн. Үүрэг чиглэл нь давхардсан 60 орчим агентлагийг удахг үй нэгтгэж, цэгцлэх учраас тэдгээртэй хамтатган оруулж ирэх гэнэ. Ингэснээр 10 гаруй тэрбум төгрөгийн зардал хэмнэх юм байна. Сайд, яамдын тоог нэмсэн ч агентлагуудын зардлыг багасгах учир харин ч хэмнэлт гарна гэж тооцжээ.

19 САЙДТАЙ АЖИЛЛАХ ГУРАВ ДАХЬ ЗАСГИЙН ГАЗАР

Өмнө нь Н.Алтанхуягийн Засгийн газар шүүмжл үүлэн барин 16 яам, 19 сайдтай ажилласан. Үүнийг түүхэнд анх удаа хамгийн данхар бүтэц хэмээн шүүмжилж байсан ч үнэндээ 1992-1996 оны Засгийн газар яг ийм бүтэц, бүрэлдэх үүнтэй ажилласан юм билээ. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн танхим 19 сайдтай ажиллах гурав дахь Засгийн газар болох нь. Монгол Улсын сайд гэдэг шинэ албан тушаал олны сонирхлыг татаж, багагүй гайхашруулсан. Байнгын хорооны хурал дээр О.Баасанхүү гишүүн “Бусад 18 нь Монгол Улсын сайд биш юм шиг ойлгогдоод байна” гэсэн юм. Тэгвэл 2004-2008 онд Онцгой байдлын болон Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн, яамгүй сайд нар ажиллаж байсан түүхтэй. Энэ жишгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, томоохон төсл үүдээ хариуцах, яамгүй сайд ажиллана хэмээн Ерөнхий сайд тайлбарлана лээ. Нэр нь урдаа тодотголг үй байгаа нь л эргэлзээ дагуулаад буй хэрэг.

МОНГОЛ УЛСЫН САЙДЫН СУУДАЛ МҮАН-Д, ШАДАР САЙД МАН-Д НОГДОНО

Тэргүүн Шадар сайдын албыг шинээр бий болгоод Шадар сайдын квотыг “Шударга ёс” эвсэл авах хүсэлтэй байжээ. Гэтэл ийм албан тушаал гаргаагүй учир эвслийнхэн гомдолтой яваа гэнэ. Гэхдээ дээрхийг орлож гаргасан Монгол Улсын сайдын суудал эвсэлд, тэр дундаа МҮАН-д ногдох нь. Эвсэл хүссэн ёсоороо гурван сайдын суудал авсан. Үүний хоёр нь МАХН, нэг нь МҮАН-ынх. Тэгвэл МҮАН-ынхан намын дарга М.Энхсайханаа дээрх албан тушаалд зүтгүүлэх юм байна. Гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн томоохон төслөө хариуцах учраас энэ алба түүнд тохирно. Мөн МАХН-ынхан Эрүүл мэнд, спортын яамаа АН-д өгч, өөр яам авахаар болсон гэх. Улмаар Эрүүл мэнд, спортын сайдаар МҮДН фракцын С.Ламбааг томилуулахаар ярьж байна. Тэрбээр “дан дээлтэй”, өмнө нь уг албыг хашиж байсан туршлагатай. Н.Алтанхуягийн танхимаас Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар улирах нь. Харин Аж үйлдвэрийн сайд дээр МоАХ фракцынхан “зодолдож” байгаа сурагтай. Х.Баттулгаасаа нүүр буруулсан нэг хэсгээс нь Ш.Түвдэндоржийг улираахыг хүссэн бол Төрийн тэргүүн зөвлөхүүд болон ерөнхий прокурорыг сойж байгаа юм. Гадаад харилцааны сайдаар Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайдаар Д.Дорлигжав, Аж үйлдвэрийн сайдаар Л.Эрхэмбаярыг томилуулахаар ярьж байгаа гэнэ. Х.Баттулгын багаас Р.Бурмааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад зүтгүүлэхийг хүсчээ. МАН-ын хувьд дан дээлтэй хүмүүс сойх зарчмаасаа ухрахгүй гэж буй. Тиймээс УИХ-ын гишүүд бус, “гаднаас” хүмүүс оруулж ирэх нь. Шадар сайдад У.Хүрэлсүх нэр дэвшиж байгаа юм билээ.

ИЗНН ХҮРЭЭЛЛИЙН ГАДНА ҮЛДЭХ ҮҮ

ИЗНН-ынхан 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ үргэлжлүүлнэ, байгаль орчны салбараа авъя гэсэн саналаа хэлсэн тухай намын дарга С.Оюун мэдэгдсэн. Ажлын хэсгүүд дээр “УИХ дахь суудлынхаа харьцаагаар Засгийн газарт орно” гэсэн зарчим тохирсон. Тэгэхээр ИЗНН-ынхан “тал суудал” л авч хүрэхээр байгаа юм. Тиймээс ИЗНН-д 0.5 хувьтай нь тэнцүүлж Төрийн нарийн бичгийн дарга, нэг дэд сайдын албан тушаал хуваарилах саналыг АН-ынхан тавьжээ. Улмаар Дэлхийн байгаль орчны Ассамблейд Монгол Улсаа төлөөлөх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн ажлыг С.Оюунд санал болгосон байна. Мэдээж ИЗНН-ынхан “Нэг сайдаа авна” хэмээн эсэргүүцэж буй сурагтай. Хөшигний ард яриа, тохиролцоо үргэлжилж байна.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.УУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД