Өнөөдөр 2014.12.05 Цагаан нохой өдөр

2014 оны 12 сарын 05

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 5, Сугар гариг. Билгийн тооллын 14, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 08.39 цагт мандан, 17.12 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна.